Friday, April 8, 2011

Club-Asteria д гишүүүний төлбөр төлөх тухай

Та өмнөх мэдээллийг уншаад ямар нэгэн мөнгө олох зорилготойгоор бүртгүүлчихсэн бол одоо гишүүний төлбөрөө яаж хийх вэ? Цаашаа яах вэ? Энэ асуултанд хариу өгөхийг хичээе.
Хийх алхамуудыг дэс дараатайгаар тайлбарлая: Төслийн идэвхитэй гишүүн байхын тулд
та сонгосон гишүүнийхээ төрлөөс хамаарч SILVER бол 9,95 GOLD бол 19,95 долларыг
сар бүр төлөх шаардлагатай болно. Хэрэв та олон улсын VISA юм уу MasterCard
эзэмшдэг, түүнийгээ ALERTPAY системд холбосон бол ямарч асуудал байхгүй, төлбөр
төлөхөд хэдхэн товч дараад 5 минут ч хүрэхгүй хугацаа зарцуулна.

Дараалал:

1. Club Asteria аккаунтандаа нэр нууц үгээрээ нэвтрээд MEMBERSHIP товчин дээр дарна.


2. Гарч ирэх хуудасны SELECT MEMBERSHIP хүснэгтийн баруун талд байрлах хар суман дээр курсороо байрлуулаад дарахад гарч ирэх жагсаалтаас гишүүнийхээ төрлийг SILVER эсвэл GOLD сонгоод SUBMIT товчинд дарна. Нээгдэх хуудаснаас төлбөрийн системээ сонгоно. Бидний хувьд энэ бол ALERTPAY. Эндээс компаний санал болгож байгаа төлбөрийн системүүдийг харж болно. Бидэнд ойр хамгийн хялбар нь энэ систем юм. ALERTPAY бол олон улсын ВИЗA эсвэл МАСТЕР картаа холбоод түүгээрээ дамжуулан төлбөр хийх мөн ALERTPAY данснаас картруугаа мөнгө гаргах боломжтойгоороо давуу талтай юм. PAYPAL болохоор зөвхөн гишүүний төлбөрийг карт
холбоод хийж болдог боловч буцаагаад карт руу гаргадагүй, тэгээд төлбөр төлөх ажиллагаа нь гараар хийгддэг, ALERTPAY дансыг Asteria аккаунтандаа бүртгүүлчихсэн бол дансанд чинь байгаа мөнгөнөөс дараагийн сарын төлбөрийг автоматаар авчихдаг, мөнгөгүй байх юм бол емайлд чинь сануулга ирдэг юм байна. Бусад төлбөрийн системүүд төдийлэн танил биш учир хэрэглэх зааврыг оруулсангүй. Уул нь бүгд карт авдаг юм байна лээ.


3. Та автоматаар төлбөр нэхэмжилсэн бичилтийн хамт AlertPay сайт руу орно. Өөрийнхээ
Alertpay аккаунтныхаа нэр нууц үгээ бичээд нэвтэрнэ. Хуудасны баруун гар талд нэр,
нууц үгээ оруулах талбар байрлана:


4. Нээгдэх хуудаснаас төлбөрийн хэрэгслээ сонгоно. AlertPay balance гэдэг бол таны
AlertPay дансанд дахи мөнгөнөөс төлнө гэсэн үг, Credit/Debit card гэвэл таны AlertPay
дансанд холбосон олон улсын Visa эсвэл Master картнаас төлнө гэж ойлгоно. Хамгийн
найдвартай нь өмнө нь цэнэглэсэн AlertPay данснаас төлөх явдал юм. Картнаас авч
болохгүй байх эсвэл картнаас мөнгө гуйвуулахад саатал гарах тохиолдлууд байдаг. Жишээ
нь өнөөдөр ... сарын ...-ны өдөр манай системийн карт боловсруулах үйлчилгээнд асуудал
гарлаа та түр хүлээнэ үү гэсэн утгатай анхааруулга хааяа гарсан байдаг. AlertPay өөрийн картаа гаргахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан байна лээ. Ингээд холбогдох аргаа сонгоно уу:


5. Нээгдэх хуудасны 10 секундын тоолуурыг дуусах хүртэл заавал хүлээгээрэй. Ингээд л
автоматаар Club Asteria сайт руу ороход төлбөр төлөгдсөн байх болно


Хэрвээ төлбөр хийгдээгүй байвал 72 цаг хүлээнэ. Энэ хугацаанд орохгүй бол сайтын Contact хуудсаар орж англи хэлээр энэ тухайгаа захиа бичиж компанид явуулна. Энэ асуудлаар санаа зоволтгүй компани харьцангуй хурдан шийдээд өгнө.


I. Нэмэгдэл Asterios оноо (гишүүний татвараас гадна) худалдаж авах, энэ бол гишүүний татвар шиг заавал хийх зүйл биш өөрсдийн хүсэл сонирхлоороо болох зүйл юм. Asterios оноог төлбөрийн системээр (AlertPay болон бусад), болон дотоод данс Cash Balance -аар худалдан авч болдог. Гэхдээ элсэлтийн 14 хоногт 250$ ба түүнээс дээш бонусын төлбөр хийх, мөн захирлын түвшингийн төлбөр хийхэд заавал төлөбрийн системээс хийхийг шаарддаг.
Өөрийнхээ бүртгэл рүү нэвтэрч ороод зүүн гар талд байх цэснээс Transactions товч дээр дарна. Нээгдэх нүүрний Asterios цонхонд худалдаж авах онооны тоог оруулна. Payment Processor: * нүднээс Choose – Cash Balance, CashX, AlertPay, Towah Banking, Solid Trust төлбөрийн системүүдээс сонгоод SUBMIT товчинд дарна. Цаашид сонгосон төлбөрийн системийн сайт руу шилжих ба тухайн төлбөрийн системээр төлбөр хийх дарааллын дагуу ажиллаж төлбөрөө хийхэд Asterio Balance чинь нэмэгдсэн байх болно. Дотоод дансаар хийх тохиолдолд бүхэл тоо оруулах ба SUBMIT дарангуут cash Balance-д байсан мөнгө хасагдаж Asterio Balance-д нэмэгдэнэ.
Asterio Balance хэдийчинээ хурдан өсөж 20000 хүрнэ, төдий чинээ хурдан компаний санал болгож байгаа 7 хоногт 400 долларын тогтмол орлогод хүрэх болно.

ИДЭВХТЭЙ ОРОЛЦОГЧ (долоо хоногт 400$-оос дээш орлоготой болох).
Та идэвхтэй оролцогчийн байр сууриар хандаж араасаа хүн элсүүлэх үйл ажиллагаа явуулснаар долоо хоногийн 400$-ын орлогод гарахаасаа өмнө компаниас нилээд хэмжээний орлого олох боломжтой. Компани идэвхитэй оролцогчийн хүн урьсан шагналыг өндөр төлдөг. Хэрэв та GOLD Membership бол: - Таны урьсан GOLD Membership гишүүн бүрээс сар бүр 9$ болон гишүүний худалдан авалтын 10%-иар клубээс шагнал авна.
- Таны урьсан SILVER Membership гишүүн бүрээс сар бүр 4,5$ болон гишүүний худалдан авалтын 10%-иар клубээс шагнал авна. Хэрвээ та 10 хүн урьвал хүн урьсны 90$-оос гадна компаниас нэг удаагийн бонус болох 50 Asterios оноо авах болно! Энэ юу ч биш, хэрвээ 100 хүн урьвал 500 оноо нэмэгдэнэ. Тодорхой хугацааны дараа идэвхгүй болон идэвхтэй орлого нийлээд сард 1600$-оос хол давах болно.

БҮР ИХ МӨНГӨ ОЛМООР БАЙНА УУ? Компани захирлын таван түвшинг санал болгож байна. Захирал нь өөрийн урьсан хүмүүс төдийгүй тэдний урьсан хүмүүсээс орлого олох болно. Захирлын түвшингийн үнэ Хувь % ND1 1000$ 5% хүртэл ND2 3000$ 10% хүртэл ND3 5000$ 15% хүртэл ND4 7500$ 20% хүртэл ND5 9500$ 30% хүртэл Урьсан хүмүүсээсээ авах хувийг хүснэгтийн Хувь баганад зааж өгсөн. Захирлын түвшингийн үнэ гэдэг нь сүлжээний захирал болохын тулд төлөх мөнгөний хэмжээг заана. Компаниас санал болгож буй мөнгө олох өөр нэг хувилбар - компаний интернер дэлгүүрээр гишүүн тус бүрт олгогдсон эрхийн дагуу бүтээгдэхүүн үйлчилгээг зарах хэлбэр. Ингэснээр та компаний орлогыг нэмэгдүүлснээрээ компанитай хамтарсны орлогоо нэмэгдүүлэх болно.
Энэ холбоосоор интернет дэлгүүрт бүртгүүлнэ. http://www.asteria-pro.com/ Хуудасны хамгийн доод мөрөнд байгаа * Club-Asteria Member ID (Numbers Only) в тесте EX: club-asteria.com/index?refid=(THESE-NUMBERS) бичлэг доторх (THESE-NUMBERS) гэдэг үгийг өөрийн астериа ID-аар солино.


1-р хэсэг Club-Asteria компаний танилцуулга
2-р хэсэг Club-Asteria д Яаж бүртгүүлэх вэ?
3-р хэсэг Alertpay- бүртгүүлэх карт холбох.
4-р хэсэг Club-Asteria д гишүүүний төлбөр төлөх тухай
5-р хэсэг Club-Asteria бүртгэл дотроо ажиллах тухай
6-р хэсэг Club-Asteria 7 хоногт 400 $ хүрэх дөт арга зам

No comments:

Post a Comment

Хэрэв та бүртгэлгүй Сэтгэгдэлээ хуваалцмаар байвал Name/URL-г ашиглнуу !!